Гачууртын уулзвараас Налайх, Чойрын уулзвар хүртэлх 20 км зам ашиглалтад орсноос хойш зам хөндлөн гарч байгаа явган зорчигчдын аюулгүй байдал алдагдаад байна гэсэн санал гомдол иргэдийн зүгээс ихээр ирдэг. Үүнтэй холбогдуулан Налайхын зам дагуу 5 суурьшлын бүсийн ойролцоо таван гэрлэн дохио байршуулжээ.
Энэ жил 2026 оны замын сангийн хөрөнгө оруулалтаар 3 байршилд гүүрэн гарц хийхээр төлөвлөсөн бөгөөд гүйцэтгэгч нь компаниуд шалгараад ажлаа эхлүүлээд явж байна. Энэ хүрээнд:
Эдгээр гүүрэн гарцын ажил гэрээний дагуу 12 дугаар сарын 31-ний дотор дуусгахаар төлөвлөжээ. Гүүрэн гарцыг металл хийцтэйгээр, хоёр талдаа тэргэнцэртэй иргэд зорчих боломжтой налуу замтай байхаар тооцжээ.
Сэтгэгдэл үлдээх