Ө.Шижир: ТӨК-ийн сүүлийн 10 жилийн үйл ажиллагаагаар Хянан шалгах түр хороо байгуулах санаачлага гаргав

Г.Энэбиш
2026-09-17

АН-ын 4/11 хэвлэлийн хурлаар өнөөдөр ТӨК-ийн сүүлийн 10 жилээр хяналтын сонсгол хийх асуудлыг УИХ-ын гишүүн Ө.Шижир хөндөж гарын үсэг зуруулж эхэлж байгаа тухайгаа мэдээллээ.

УИХ-ын гишүүн Ө.Шижир: 

ТӨК нь 100 их наядын балансын хөрөнгөтэй, гэтэл 2025 онд хийсэн аудитын тайлангаар ТӨК-иас 8.4 их наядын зөрчил илэрсэн.

Бид зөвхөн улсын төсөв, орон нутгийн төсөв ярьдаг. ТӨК -ийн хөрөнгө гэдэг улсын төсвөөсөө хэд дахин давсан. Гэтэл компанийн хэдхэн захирлын гарын үсгээр, улс төрийн томилгоогоор, даргын гарын үсгээр шийдэгддэг бүтэц байгаад бна. Аудитын байгууллага 2025 онд төрийн өмчит 96 компани дээр аудит хийхэд 8.4 их наядын зөрчил илэрсэн. 2012 онд Монгол Улсын төсөв 6 их наяд төгрөг байсан, гэтэл ТӨК -ийн зөрчил нь 8.4 их наядаар хэмжигдэж байна. 

Эрдэнэс Оюутолгой ХХК нийт зөрчид 555.3 сая төгрөг

  • ICT tower барилгад 532.2 мкв оффисыг 8 тэрбум 247 сая төгрөгөөр авсан. /Төрийн өмчийн барилгыг бага үнээр түрээслэж буцаад төрийн өмчийн аж ауйн нэгжүүд өндөр үнэтэй түрээс, удалдан авалт хийж байна./
  • Хэвлэл мэдээлэлд 285 сая төгрөг ямар нэгэн гэрээ дүгнэсэн акт баримтгүйгээр зарцуулсан.
  • •Зар сурталчилгааны зардал 305 сая төгрөг
  • •“Эрдэнэс Монгол” ХК-д төлөх өр 12.7 тэрбум

МИАТ ХК нийт зөрчил  178 тэрбум 435 сая

  • Удирдлагын зардлыг 1 тэрбум 78 саяар хэтрүүлж 48.9 тэрбум болсон.
  • Дотоод аудитаар бэлэн мөнгөний үлдэгдлээс 308 сая төгрөг дутсан.
  • Борлуулалтын орлого 1.006 их наяд төгрөг болсон буюу 2024 оны 941.18 тэрбумаас өссөн. Гэвч борлуулалтын өртөг 933.23 тэрбум,  ерөнхий ба удирдлагын зардал 48.81 тэрбум, санүүгийн зардал 50.72 тэрбум болж, эцэст нь 32.841 тэрбум төгрөгийн цэвэр алдагдал үлээсэн байна

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe