Эдийн засаг
Нийтлэл
Ярилцлага
Мэдээ
Мэдээ
Сурвалжилга
Graph
Historygraph
BioGraph
StoryTelling
infograph
Нягтлав
Сэдэв
Холбоо барих
Цэс
Давхар даатгалын зах зээл 2025 оныг оны эхэн үетэй харьцуулахад мэдэгдэхүйц өөр нөхцөл байдалтайгаар хаалаа
.Graph
2026-01-06
Энэ долоо хоногт компаниуд шилжилтийн үе шаттай байгаа салбарын талаарх дүгнэлтээ хэлэлцэв. 2026 оны 01 дүгээр сарын 01-ний давхар даатгалын гэрээний шинэчлэлтүүд нь олон чиглэлд зах зээлийн үнийн зөөлрөлтийг түргэсгэж, худалдан авагчдад ээлтэй нөхцөл байдлыг бэхжүүлж, даатгагчдын хооронд өрсөлдөөн нэмэгдсэн байгааг харууллаа.
Aon-ын зүгээс АНУ-д давхар даатгагчдын хоорондын өрсөлдөөн онцгой хүчтэй байсныг мэдээллэсэн ба энэ нь давхар даатгалын хамгаалалт худалдан авагчдад таатай зах зээлийн нөхцлөөс ашиг хүртэж чадсан байна.Үүний зэрэгцээ,Guy Carpenter-ийн шинэ тайланд гол гэрээний шинэчлэлийн үед давхар даатгалын capacity (эрсдэл даах чадамж) нэмэгдсэн нь олон бизнесийн чиглэлээр үнийн зөөлрөлтийг хурдасгахад тусалсан гэж онцолсон байна. Уг тайланд давхар даатгалын тусгайлсан хөрөнгө 2025 онд 9 орчим хувиар нэмэгдэж, 660 тэрбум ам.долларт хүрснийг, үүнд альтернатив хөрөнгийн өсөлт голлох нөлөө үзүүлснийг онцолжээ.
Үүний зэрэгцээ, Howden-ийн судалгаагаар эрсдэлд тохируулсан дэлхийн үл хөдлөх хөрөнгийн гамшгийн давхар даатгалын ханш 01 дүгээр сарын 01-нд дунджаар 14.7%-иар буурсан нь өмнөх жилийн 8%-ийн бууралтаас өссөн бөгөөд 2014 оноос хойшхи хамгийн том бууралт болж байгаа талаар дүгнэсэн.
Gallagher Re-ийн 1.1 renewal тайланд зах зээлийн зөөлрөлт үргэлжилж буйг тэмдэглэсэн бөгөөд компанийн Арилжааны захирал Лара Мовери 2026 онд давхар даатгалын зах зээл эрүүл, тогтвортой орчинд байна гэсэн байр суурийг илэрхийлжээ.
Бусад үйл явдлын хүрээнд, Swiss Re компанийн Пол Мюррей хүүгийн түвшин өндөр байсан нь 2025 онд амь нас болон эрүүл мэндийн даатгалын салбарт ашигт ажиллагаа өндөр байхад нөлөөлснийг онцолсон боловч 2026 он руу шилжих явцад даатгал болон давхар даатгалын компаниуд сонор сэрэмжтэй байх шаардлагатайг анхааруулжээ. Тэрээр ялангуяа сэтгэцийн болон бодисын солилцооны эрүүл мэндтэй холбоотой шинээр гарч ирж буй эрсдэлүүд, нас баралтын чиг хандлагын өөрчлөлт, мөн технологийн чадавхыг тэлэх хэрэгцээг онцлон дурдсан байна.
Мөн Кайманы арлуудад бүртгэлтэй давхар даатгалын компани Topsail Re нь Mutual Re-ийн хувьцаа эзэмшилд нэгдэхээ албан ёсоор зарлалаа.
Үүнээс гадна QBE давхар даатгалын групп нь олон улсын оргил эрсдэлийн өртөлтөд чиглэсэн 400 сая ам.долларын гамшгийн бондыг амжилттай хааж, давхар даатгалын хамгаалалтаа улам бэхжүүлсэн байна.
Сэтгэгдэл үлдээх
Таны нэр
Сэтгэгдэл
Илгээх
"Солонго 1,2" орон сууцны сонгон шалгаруулалт 10-р сарын 10-наас эхэлнэ
Newsletter Subscribe
Subscribe
Хамтран ажиллах санал
Сэтгэгдэл үлдээх