НҮБ-ын ХХААБ-ын “Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй алдагдал, хохирол – ХАА-н салбарын бэлэн байдал” төслийн хүрээнд Монгол Улсын ХАА-н салбарын гамшгийн хохирол, алдагдлыг үнэлэх чадавхыг бэхжүүлэх сургалт, семинарыг 3-р сарын 16–17-нд зохион байгууллаа.
Мал аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэл дэх байгалийн гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлд үүрэг, оролцоо бүхий ХХААХҮЯ, БОУАӨЯ, ГБХНХЯ, ОБЕГ, ҮСХ, УЦОСМХ, Үндэсний Давхар Даатгал ХК, Сүхбаатар аймгийн ХХААГ, Гамшгийн эрсдэлийн үнэлгээний төв, ТББ-уудын төлөөллүүд идэвхтэй оролцож, Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенц (UNFCCC)-ийн хүрээнд шинээр бий болгож, дөнгөж идэвхжүүлээд байгаа Алдагдал, хохирлын сан (FRLD)-с Монгол улсын ХАА-н салбарын эрсдэлийн санхүүжилтийн механизмыг бүрдүүлэхэд чиглэсэн дэмжлэг аьах төслийн саналын эх загварыг хамтдаа боловсруулсан юм.



Сэтгэгдэл үлдээх