“Үндэсний давхар даатгал” ХК болон олон улсын “A” зэрэглэлийн SCOR SE компанийн 12 жилийн хамтын ажиллагаа үргэлжилж байна

.Graph
2026-04-08

“Үндэсний давхар даатгал” ХК нь үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш олон улсын A зэрэглэлийн давхар даатгагч SCOR SE компанитай 12 жилийн турш хамтран ажиллаж, дотоодын болон гадны давхар даатгалын үйлчилгээг тогтвортой үзүүлж байгаа билээ. Хамтын ажиллагааны хүрээнд SCOR SE компанийн Ахлах андеррайтер Вадим Вогатовтай 2026 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр “Үндэсний давхар даатгал” ХК-ийнхан ажил хэрэгч уулзалт зохион байгуулж, Монгол Улсын давхар даатгалын зах зээлийн хөгжил, өнөөгийн нөхцөл байдал, гэрээний хэрэгжилт, хамтын ажиллагааны цаашдын чиглэл болон салбарын практик асуудлуудын талаар санал солилцлоо. Тус хоёр байгууллагын Малын индексжүүлсэн даатгалаас эхлэсэн хамтын ажиллагаа экспортын зээлийн давхар даатгал болон бусад даатгалууд дээр гуравласан гэрээг байгуулан хамтран ажиллаж байгаа билээ.

Уулзалтын үеэр талууд урт хугацааны хамтын ажиллагааны үр өгөөж, цаашдын хамтын ажиллагааг улам бэхжүүлэх боломж, зах зээлийн онцлогт нийцсэн шийдэл, харилцан ойлголцлыг нэмэгдүүлэх чиглэлээр хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэхээр харилцан тохиролцов. Дашрамд дурдахад Олон улсын давхар даатгалын СКОР (SCOR) нь (reinsurance) дэлхийн зах дээл дээр 1 зэрэглэлийн тоглогч гэж үнэлэгддэг компани юм. Дэлхийн 35 улсад салбартай, 150 гаруй улсад үйл ажиллагаагаа явуулдаг давхар даатгалын зах зээлд өндөр нөлөөтэй тус компани нь даатгалын компаниудын хамтран ажиллах хүсэл эрмэлзлийг төрүүлдэг давхар даатгалын салбарын дэлхийн топ байгууллагын нэг юм.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe