“Үндэсний давхар даатгал” ХК олон улсын давхар даатгалын зах зээлд хамтын ажиллагаагаа тэлж байна

.Graph
2026-04-10

“Үндэсний давхар даатгал” ХК-ийн удирлагууд Сингапурын Мицүй Буссан Пана Харрисон брокерын компани- (Mitsui Bussan Pana Harrison Pte. Ltd)-ийн төлөөллүүд болон БНХАУ-ын Qianhai Reinsurance Co., Ltd компанийн төлөөллүүдтэй 4 дүгээр сарын 9-ний өдөр уулзалт хийж, компанийн үйл ажиллагааны талаар мэдээлэл солилцон хамтран ажиллах талаар санал солилцов.
Уулзалтаар Үндэсний давхар даатгал ХК-ийн талаар товч танилцуулга хийж, олон улсын давхар даатгалын үйлчилгээ үзүүлж эхлээд байгаа талаар дурдсан. Qianhai Reinsurance Co., Ltd. (QHR) нь БНХАУ-ын томоохон давхар даатгалын компаниудын нэг бөгөөд 2016 онд байгуулагдан хурдан өсч байгаа бөгөөд төрийн бодлогын хүрээнд байгуулагдсан байна. Харин Мицүй Буссан Пана Харрисон нь Lloyd's-ийн бүртгэлтэй брокер ба Хятад, Индонез, Солонгос, Малайз, Мьянмар, Филиппин, Тайвань, Вьетнам, Япон зэрэг орнуудад өөрийн охин компаниудтай болон хамтарсан компаниудаар үйл ажиллагаа явуулдаг.. Уулзалтын үеэр талууд давхар даатгалын бизнесийн чиглэлд хамтын ажиллагааг хөгжүүлэх харилцан тохиролцов.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe