16 настай охиныг хөнөөсөн хэргийн давж заалдах шатны шүүх өнөөдөр болно

.Graph
2026-05-01

16 болон 32 настай эмэгтэйг хөнөөсөн гэх нийгмийг цочроосон аймшигт хэрэг хоёр жилийн өмнө гарсан. Ц.Дагвадорж гэх залуу тухайн хэргийг үйлдсэн нь мөрдөн байцаалтаар нотлогдож энэ оны нэгдүгээр сарын 23-нд шүүх хурал нь болсон юм. Шүүхээс түүнийг бүх насаар нь хорих ял оноож тухайн хэрэгт хамсаатан гэгдэж байсан Э.Номин-Эрдэнэ, Э.Ган-Эрдэнэ, Х.Энхсайхан нарын ялыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байдаг. Тэгвэл хохирогч 16 настай охины ээж шүүхийн шийдвэртэй санал нийлэхгүй байгаа гэдгээ тухайн шүүх хурлын дараа хэвлэлд өгсөн яриандаа дурдаж давж заалдах болно гэсэн юм. Өнөөдөр тухайн хэргийн давж заалдах шатны шүүх болох гэж байна. Хохирогч охины ээж Г.Отгонтуяа өнөөдрийн шүүх хуралд таван өмгөөлөгчтэй оролцохоор болжээ. 

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe