Цагдаагийн Ерөнхий газраас "Цагдаагийн байгууллага нийслэлийн хэмжээнд хэрэгжиж байгаа Туулын хурдны замын төслүүдийг сонгон шалгаруулах явцдаа их хэмжээний мөнгө ашигласан, мөнгө угаасан байж болзошгүй мэдээллийг шалгасан. Шалгалтын явцад Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалайгийн гэр бүлийн хамаарал бүхий этгээд А-ийн болон, А-ийн үеэл дүүгийн үүсгэн байгуулсан аж ахуйн нэгжүүдийн дансаар 5,6 тэрбум төгрөг, хамаарал бүхий этгээд А-ийн найзынх нь үүсгэн байгуулсан хоёр аж ахуйн нэгжийн дансаар 709 сая төгрөг, хамаарал бүхий этгээд А-ийн 50 хувийг эзэмшдэг компанийн дансаар 47,9 сая төгрөг гээд нийтдээ 6,6 тэрбум төгрөгийг авсан байна.
Энэхүү үйлдлийг хийсэн албан тушаалтан нь Авлигын эсрэг хуульд заасан албан тушаалтан тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дэх зүйл ангиар үүсгэсэн тухайн хэргийг Авлигатай тэмцэх газарт харьяаллын дагуу шалгуулахаар прокурорын байгууллагт саналаа хүргүүлээд байна" гэлээ.
Эх сурвалж: iSEE.mn
Сэтгэгдэл үлдээх