Шри Ланкийн лам нар ачаандаа 110кг каннабис нууж, хилээр нэвтрүүлэхийг завджээ

.Graph
2026-04-28

Албанынхан Шри Ланкийн нисэх онгоцны буудлаас ачаандаа 110кг каннабис нууж, улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан 22 ламыг баривчилжээ. 

Мөн тэдний цүнхнээс каннабисаас гадна өөр төрлийн 5кг сэтгэцэд нөлөөлөх бодис олджээ. 

Баривчлагдсан лам нар голдуу оюутнууд байсан бөгөөд Тайланд руу дөрвөн өдрийн амралтад яваад ирсэн аж. Аяллыг зохион байгуулсан гэж үзэж буй 23 дахь ламыг Коломбо хотын захын дүүрэгт баривчилжээ. 

Өнгөрсөн ням гарагт тэдний эхний шүүх хурал болсон бөгөөд дахин байцаалт авахаар долоон хоногийн хугацаатай саатуулжээ. 

Цагдаагийн байгууллагынхан BBC мэдээлэхдээ, “тэд үүнийг тээвэрлэж байгаагаа мэдээгүй байсан байж магадгүй” гэжээ.

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe