Өнөөдөр Монголын Үндэсний аюулгүй байдал Тусгаар тогтнолын төлөө ажилладаг ТББ-ын гишүүд УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийг Үндэсний аюулгүй байдал, эдийн засгийн аюулгүй байдалд ноцтой хохирол учруулж байгаа гэж үзэн ТЕГ-т шалгуулах хүсэлтээ өглөө. Гол санаа нь УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийг эсэргүүцэж байгаа мөн Парламентын ардчилалд халдвал жагсаал цуглаан хийхийг дахин уриална хэмээн мэдэгдсэн түүний яриа нь ард иргэдийг талцуулах эрсдэлтэй гэж үзэж байгаа гэсэн юм. Дээрээс нь Л.Оюун-Эрдэнэтэй холбоотой 20 сая ам.долларын хэргийг яаралтай шалгах, Харбины гэрээг ил болгох шаардлагатай гэж үзэж байна.
Эдийн засагч Х.Батсуурь: 250 сая тонн нүүрсийг 16 жилийн хугацаанд гаргана гээд гэрээ хийчихсэн. Тонн тутмыг нь бирж дээр зарагдаж байгаа үнийн тал үнээр нь зарахаар гэрээлсэн гэж зарим улс төрчид ярьж байгаа. Одоогийн биржийн үнэтэй харьцуулаад үзвэл энэ нь 50 ам.доллар гэсэн үг. Гэтэл өнгөрсөн хугацаанд Эрдэнэс тавантолгой ХК ашигтай ажилласаар байгаа. 2025 онд л гэхэд 3.5 их наяд төгрөгийг улсын төсөвт оруулсан.
Бид Харбины гэрээний хүрээнд 250 сая тонн нүүрс гаргана гэж үзэх юм бол 30 орчим их наяд төгрөгийн татвар гарч ирж байна. Тал үнээр нь зарах учраас 15 их наяд төгрөг алдана гэсэн үг. Харбины гэрээнээс алдсан мөнгөөр бид хоосорч байгаа нийгмийн даатгалын санг 600 хувиар нэмэгдүүлэх боломжтой. Ийм л их мөнгийг бид нууцлаад байгаа Харбины гэрээнээс алдах эрсдэлтэй юм.
Сэтгэгдэл үлдээх