Төсвийн байнгын хорооны өнөөдөр /2026.04.28/-ийн хуралдааны эхэнд Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн 2025 оны үйл ажиллагааны тайлан сонслоо.
Тус зөвлөл хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд 16 чиглэлээр дүн шинжилгээ хийхэд Засгийн газрын макро эдийн засгийн таамаглал бодит бус, хөрөнгө оруулалтын санхүүжилтийн тооцоолол хангалтгүй зэрэг нь төсвийн тогтвортой байдалд сөргөөр нөлөөлж байгаа гэв. Мөн түүхий эдийн үнийн хэлбэлзэл, гадаад зах зээлийн өнөөгийн нөхцөл төлбөрийн тэнцэлд дарамт учруулж байгааг, дотоодын эдийн засаг уул уурхайн орлогоос хэт хамаарсан, төсвийн тэлэлт нэмэгдсэнээр эрсдэл үүссэн талаар тайланд дурджээ.
Төсвийн төлөвлөлтийн суурь баримт бичиг байх ёстой төсвийн хүрээний мэдэгдлийг 2013–2025 онд 13 удаа баталж, 25 удаа нэмэлт өөрчлөлт оруулсан нь төсвийн тогтвортой байдалд сөргөөр нөлөөлж, бодлогын залгамж чанарыг алдагдуулж буйг шүүмжилжээ. Цаашид төсвийн эрх зүйн орчны тогтвортой байдлыг хангах, дунд хугацааны төлөвлөлтийн сахилга батыг бэхжүүлэх, эдийн засаг дахь төрийн оролцоог бууруулах нь чухал байна гэв.
Мөн нэг удаагийн шинжтэй газрын тосны үйлдвэр, Эрдэнэбүрэн, Сэлбэ дэд төв дээр өрийн таазыг үл хамаарч зээллэгийн үр ашгийг нэмэгдүүлэх хуулийн төслийг хэлэлцэж байгаа. Энэ хуулийг батлаад явуулчих юм бол цаашдаа дахин өөр өөр төслүүд дээр хууль засварлаж орж ирнэ. Энэ нь нэгдсэн төсвийн бодлого алдагдах эрсдтэлтэй гэж төсвийн тогтвортой байдлыг зөвлөл дүгнэжээ.
Төрийн аудитын байгууллага 2025 оны үйл ажиллагааны тайланг танилцууллаа Энэ үеэр байнгын хорооны гишүүд асуулт асууж хариулт авсан юм.
-УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн: 2023 онд төсвийн тухай хуульд хариуцлагын заалт оруулж өгсөн. Аудитын байгууллагын дүгнэлтээр төсвийн зардлыг хэтрүүлсэн, ангилал зөрүүлсэн, үндэслэлгүй тоо мэдээлэлд тулгуурлан батлуулсан бол, төвсийн тухай хуулийг мөрдөж ажиллаагүй бол ажлаас нь халахаар хуульчилж өгсөн. Энэ хууль хэрэгжиж байгаа юу?
-Т.Магнайсүрэн: Өмнө зөрчил гаргасан байхад давтан зөрчил гаргавал сахилгын шийтгэл ногдуулна. 296 сахилгын шийтгэл ногдуулсан. Үүний хэрэгжилт 80 хувьтай хэрэгжсэн. Гэмт хэргийн чанартай шилжсэн асуудлыг АТГ, прокурорт шилжүүлж байгаа. Шийдвэрлэлт хангалтгүй. Хэрэг үүсгэхээс татгалзсан, хэрэгсэхгүй болох тохиолдол олонх байгаа. Хэрэг үүсгэхээс татгалзсан тохиолдолд бид цааш арга хэмжээ авах эрхгүй болоод байгаа.
Төрийн аудитын байгууллага 2025 онд нийт 3954 аудит хийж гүйцэтгэсний 92.9 хувь нь төсөв захирагчдын төсвийн гүйцэтгэл болон санхүүгийн тайлангийн аудит, 7.1 хувь нь гүйцэтгэл, нийцлийн аудит байжээ.
Гүйцэтгэл, нийцлийн аудитын хувьд
Хуралдааны төгсгөлд УИХ-ын даргын 2025 оны 29 дүгээр захирамжаар байгуулагдсан Татварын эрх зүйн орчныг боловсронгуй болгох санал, дүгнэлт гаргах, холбогдох хууль тогтоомжийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн санал, дүгнэлтийг хэлэлцэв. Ажлын хэсэг татварын эрхзүйн орчныг боловсронгуй болгох талаар санал асуулга явуулахад 700 гаруй иргэн, ААН, ТББ, мэргэжлийн холбоо, ОУБ-аас 2271 санал цаасаар болон цахимаар иржээ. Ирсэн саналын дийлэнх нь ААНОАТ, НӨАТ зэрэг татварын тайлан, Татварын ерөнхий хуулийн хэрэгжилт, хяналт шалгалт зэрэг асуудалтай холбогдож байсныг ажлын хэсгийнхэн онцлов.

Сэтгэгдэл үлдээх