НИТХ-ын дарга А.Баяр НИТХ-ын ээлжит бус хуралдаан болон цаг үеийн асуудлаар тайлбар өглөө.
Өчигдөр ээлжит бус хуралдааныг хойшлуулсан нь шалтгаан нь Туулын хурдны замтай холбоотойгоор НИТХ-аар тогтоол гаргуулах шахалт ирсэн ч хуралдаан хийх боломжгүй гэж үзсэнээс болсон гэв.
Учир нь уг төсөл нь байгаль орчинд нөлөөлөхтэй холбоотой иргэдийн эсэргүүцэл, мега хулгай эсэх гэсэн хардлагыг дагуулж байгаа. Иргэдийн эсэргүүцэлтэй үед НИТХ иргэдийнхээ эсрэг шийдвэр гаргах ёсгүй бөгөөд иймээс хуралдааныг хойшлуулсан.
Тэгвэл А.Баяр хурлын даргын санаачилгагүй хурал хүчин төгөлдөр бус тул гаргасан шийдвэрүүд мөн хүчингүй хэмээн өчигдөр орой зохион байгуулсан хуралдаантай холбоотой байр сууриа илэрхийллээ.
Монгол Улсын засаг захиргаа, нийтийн удирдлагын тухай хуульд:
46.3.Аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус хуралдааныг нийт төлөөлөгчдийн гуравны нэгээс доошгүйн саналаар, эсхүл Хурлын Зөвлөл, Хурлын даргын санаачилгаар хуралдуулна.
46.6.Анхдугаар хуралдаанаас бусад хуралдааныг тухайн Хурлын дарга хуралдаан эхлэхээс долоогоос доошгүй хоногийн өмнө зарлан хуралдуулна. Хуралдааныг Хурлын дарга, түүний эзгүйд Хурлын даргын санал болгосноор төлөөлөгчдийн аль нэг нь удирдана.
Мөн НИТХ-аас 13.2 тэрбум төгрөгийг шамшигдуулсан гэх мэдээллийг няцааж, бодит зарцуулалт 10.2 тэрбум төгрөг байсан гэж тайлбарлав. Энэ хөрөнгө прокурор, цагдаа, шүүх зэрэг 33 байгууллага, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд зарцуулагдсан байна. Үр дүнд нь
Хулгайн гэмт хэрэг 44.2%
Хүний эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг 24%
Нийт гэмт хэрэг 15%-аар буурсан гэв.
Мөн санхүүжилт “шилэн данс”-аар нээлттэй байгааг онцолж, өөрийгөө шалгуулахад бэлэн гэв.
Улаанбаатар хотод хэрэгжиж буй томоохон төслүүдийг “мега төсөл үү, мега хулгай юу” гэдгийг ялгаж тогтоох ажлын хэсэг байгуулах захирамж гаргаснаа мэдэгдлээ. Уг ажлын хэсэг:
Мөн Туулын хурдны замын асуудал тодорхой болсны дараа НИТХ ээлжит хуралдаанаа хийх боломжтой гэж дурдлаа.
Сэтгэгдэл үлдээх