Шадар сайд Т.Доржханд “Монголын хөрөнгө оруулалтын форум”-ыг нээлээ

.Graph
2026-04-21

Монгол Улсын Шадар сайд Т.Доржханд Нью- Иорк хотод зохион байгуулагдаж буй “Монголын хөрөнгө оруулалтын форум”-ыг нээж хөрөнгө оруулагчдад мэдээлэл өгөв. 

Монгол улсын хувьд стратегийн нөөцийг стратегийн хөрөнгөтэй холбох буюу бодлогын яриа хэлэлцээнээс банкны хөрөнгө оруулалт, санхүүжилтийн үр дүнд шийдэмгий шилжихийг чухалчлав. Үүний тулд Монгол Улс уул уурхай, эрчим хүчний салбарт олон улсын жишигт нийцсэн, институцийн хөрөнгө оруулалтад бэлэн болсон банк санхүүгийн төслүүдийг боловсруулж урагшлуулах, АНУ-ын санхүүгийн байгууллагууд, хөгжлийн санхүүжилтийн хэрэгсэл, урт хугацааны хөрөнгө оруулагчидтай хамтын ажиллагаагаа бэхжүүлэх чиглэлээр ажиллахаа мэдэгдэв.

Энэ удаагийн форумд нийт төр, хувийн хэвшлийн болон хөрөнгө оруулалтын сангуудын 100 гаруй төлөөлөгч оролцсон бөгөөд илүү бодит үр дүнд чиглэсэн ажил хэрэгч хурал болж өнгөрөв.

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe