Ажлын өдрүүдийн эхний хоногт УИХ-д суудалтай намуудын бүлэг хуралддаг билээ. Ардчилсан намын бүлэг өнөөдөр гурван асуудлаар хуралдсан. Гэхдээ бүлгийн зүгээс өнөөдөр товд байгаагүй нэг асуудлаар Ерөнхий сайд Н.Учралд шаардлага хүргүүлэхээр санал нэгдсэн байна. Энэ нь “Туулын хурдны зам” төсөл. БОУАӨЯ-аас Байгаль орчны дүгнэлттэй холбоотой тус төслийг түр зогсоогоод байсан ч өнөөдөр холбогдох байгууллага нь дүгнэлтийг гаргаж төслийг үргэлжлүүлэх шийдвэр гаргасан юм. Тэгвэл Ардчилсан намын бүлэг энэ төслийг эрс эсэргүүцэж Туул голын ай савд хэрэгжүүлж байгаа “ Туулын хурдны зам”-ын төслийн ажлыг хууль зөрчин эхлүүлсэн албан тушаалтнуудад хуулийн дагуу хариуцлага тооцож, учирсан хохирлыг барагдуулж ажиллахыг шаардсан бичиг хүргүүлсэн байна.
Сэтгэгдэл үлдээх