Салхи шуурганы улмаас барилгын дээвэр хууларсан 12 дуудлага бүртгэгдлээ

.Graph
2026-04-20

Өнгөрсөн амралтын өдрүүдэд буюу дөрөвдүгээр сарын 17-19-нд нийт нутгаар хүчтэй салхи, цасан болон шороон шуурга шуурч, зарим аймаг, сумын нутгаар гамшигт үзэгдлийн хэмжээнд хүрсэн бөгөөд салхи шуурганы улмаас барилгын дээвэр хууларсан 12 дуудлага, мэдээлэл бүртгэгдлээ.

Үүнээс 4 байшин, нэг агуулахын дээвэр хууларч, мэдээллээр тухайн аймаг, сумын нутгийн захиргааны байгууллагаас хохирлыг тогтоох, сэргээн босгох арга хэмжээг хэрэгжүүлсэн юм.

Тухайлбал, Баянхонгор аймгийн Галуут суманд дөрөвдүгээр сарын 18-ны 16:20 цагийн орчимд  23 м/с хүчтэй шороон шуурга шуурсны улмаас сумын ЗДТГ-ын өвсний агуулахын 10х30 метрийн хэмжээтэй дээврийн 2х4 метрийн хэмжээтэй хэсэг хууларсан, мөн аймгийн Бөмбөгөр суманд 22-24 м/с хүчтэй шороон шуурга шуурсны улмаас Хүүхдийн цэцэрлэгийн Б байрны дээвэр, Увс аймгийн Хяграс сумын Эрүүл мэндийн төвийн дээвэр хууларсан байна.

Цаг агаарын аюулт үзэгдлийн улмаас хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учраагүй байна.

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe