Оны эхний улиралд ажилгүйдлийн даатгалын сангийн зарлага 90.4 хувиар өсжээ. Энэ бол 2022 онд жилийн туршид олгосон ажилгүйдлийн тэтгэмжийн сангаас олгосон мөнгөн дүнтэй тэнцсэн гэсэн үг юм. Ажилгүйдлийн даатгалын сангийн зарлага орлогоосоо хэтэрснээр 47.5 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллаж байгаа аж.
Ажилгүйдлийн тэтгэмжид олгосон мөнгөн дүн
Ажилгүйдлийн тэтгэмжид энэ онд 190 орчим тэрбум төгрөг олгохоор төсөвлөсөн. Гэсэн ч 2026 оны эхний нэгдүгээр улиралд ажилгүйдлийн тэтгэмжид 50 гаруй хувийг олгосон нь оны сүүлч рүү ажилгүйдлийн тэтгэмжийг хэвийн олгоход хүндрэл учруулахаар байна. 2025 онд мөн л ажилгүйдлийн тэтгэмжийг нь хугацаанд нь олгож чадахгүй жил дамнуулан хоцорч олгосон билээ6 Ажилгүйдлийн тэтгэмж авагчдын тоо огцом нэмэгдэж байгаа нь эдийн засгийн хүндрэлийг бодитой баталж байгаа статистик болж байна.
Ажлаасаа гарсан ажилтан 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг авдаг
Ажилгүйдлийн тэтгэмж нь даатгуулагчийг ажилгүй болох үед нь ажилгүйдлын даатгалын сангаас олгож байгаа мөнгөн тусламж юм. Ажилгүйдлийн даатгалын шимтгэлийг ажилгүй болохоосоо өмнө 24 сараас доошгүй хугацаанд үүнээс сүүлийн 9 сар нь тасралтгүй төлсөн даатгуулагч авах эрхтэй байдаг. Ажилгүйдлийн тэтгэмжийг таны шимтгэл төлж ажилласан хугацааг харгалзан сүүлийн 3 сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дунджаас дараах хувь хэмжээгээр тооцож олгодог. Дараачийн ажилд орох үе хүртлээ амжиргаагаа залгуулах тэтгэмж хэмээн ойлгож болно.
Сэтгэгдэл үлдээх