Өнгөрсөн хугацаанд 6 гишүүн өөрийн хүсэлтээр гишүүний ажлаа өгч байжээ.
Тодруулбал Д.Бямбасүрэн, У.Хүрэлсүх, Д.Гантулга, Д.Сумъяабазар, Ж.Мөнхбат, Х.Нямбаатар гэсэн зургаан хүн өөрийн хүсэлтээр УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөж байсан. Харин ерөнхий прокурорын саналаар 16 хүнийг түдгэлзүүлэх санал оруулж ирснийг УИХ хэлэлцээд 10 хүнийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзсэн бол Д.Энхбаатар, Д.Баттулга, С.Батчулуун, Н.Номтойбаяр, Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ нарыг түдгэлзүүлсэн байсан түүхтэй.
34 гишүүн ирцээрээ эгүүлэн татагдах “болзол” хангажээ
Ерөнхийлөгчийн санаачилсан “УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай” хуулийн төсөлд УИХ-ын ээлжит чуулганы хуралдааны 70-аас доошгүй хувьд хүрэлцэн ирсэн, ээлжит чуулганы санал хураалтын 70-аас доошгүй хувьд биечлэн оролцсон байх шаардлагатайг тусгажээ. Өнгөрсөн намрын чуулганы ирцээс харахад 34 гишүүн Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийг босгыг давж чадалгүй бүдэрч байна. Чөлөөтэй, тасалсан тохиолдлыг хасаад чуулганд өөрийн биеэр ирж оролцсон тоогоор тооцоход дараах гишүүд сүүл мушгиж байна.

Дэлгэрэнгүй ирцийн мэдээллийг харах UIH.mn
Сэтгэгдэл үлдээх