АНУ, Изралын эхлүүлсэн Ираны эсрэг мөргөлдөөн нэг сар гаруй үргэлжилсний эцэст өнгөрсөн долоо хоногт хоёр долоо хоногийн хугацаанд гал зогсоох тохиролцоонд хүрснийг Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгдсэн билээ.
Хоёр тал энэ хугацаанд энхийн хэлэлцээр хийж мөргөлдөөнийг бүрэн зогсоох найдлага тээж байсан ч амралтын өдрүүдэд Пакистаны нийслэл Исламабад хотод үргэлжилсэн хэлэлцээр үр дүнд хүрэлгүй өндөрлөжээ.
Үүний улмаас АНУ-ын цэргийнхэн өнөөдөр буюу даваа гарагийн өглөө 10:00 цагаас Ираны боомтуудыг хааж эхлэх болсноо мэдэгдэв. Тус шийдвэрийн дараа үнэ нь буураад байсан газрын тосны үнэ 100 ам.доллароос давжээ. Брент маркийн газрын тосны үнэ 7.5 хувиар өсөж, баррель нь 102.37 ам.долларт хүрсэн бол WTI ангиллын түүхий газрын тосны үнэ баррель тутам нь 8.3 хувиар өсөж, $104.56 хүрээд байна.
Дональд Трампын сэтгүүлчдэд мэдээлэхдээ, "Ираны хэлэлцээр хийх үгүй нь надад хамаагүй. Би зүгээр" гэжээ.
Мөн яриа хэлэлцээр бүтэлгүйтсэн нь Тегераны эрх баригчид цөмийн зэвсэг бүтээх зорилгоосоо татгалзаагүйд байгаа хэмээн тайлбарлажээ.
АНУ-ын нэрээ нууцалсан албан тушаалтан Ерөнхийлөгч Дональд Трамп Иранд үргэлжлүүлэн цохилт өгөхөөр төлөвлөж байгаа талаар мэдээлсэн байна. Харин Ираны талаас “ямар ч сүрдүүлэгт бууж өгөхгүй” гэж мэдэгджээ.
Сэтгэгдэл үлдээх