Ардчилсан нам ХVIII их хурлаа зохион байгуулж, үндэсний бодлогын хорооны 378 гишүүн болон улс төрийн зөвлөлийн гишүүдээ сонголоо. Харин намын дэд дарга нар, ерөнхий нарийн бичгийн даргыг томилох асуудлыг нэг сарын хугацаатай буюу Үндэсний бодлогын хорооны 69 дүгээр хуралдаанаар хэлэлцүүлэхээр хойшлуулав.
Ардчилсан Намын Үндэсний бодлогын хорооны 68 дугаар хуралдаанаар Улс төрийн зөвлөлийн гишүүдийг сонгох тухай тогтоолын төслийг хэлэлцэв. Хуралдаан 90.5 хувийн ирцтэй эхэлж Улс төрийн зөвлөлийн гишүүнд 54 хүн нэрээ дэвшүүлэв.
Улмаар санал хураалтын үйл явцыг 17 ажиглагч хянаж, саналын хуудсыг 19 тооллогын комиссын гишүүд гараар тооллоо. Сонгуулийн үр дүнд 34 гишүүд сонгогдов.
Үүнээс Чөлөөт суудалд:
1 Б.Түвшин
2 Э.Төмөрбаатар
3 А.Ганбаатар
4 А.Бегарыс
5 С.Эрдэнэболд
6 Ж.Батсуурь
7 А.Аюурбунь
8 Р.Сэддорж
9 Б.Төрмөнх
10 Т.Батцогт
11 Ч.Өнөрбаяр
12 Г.Ганбаатар
13 Л.Одсэр
14 Г.Алтангэрэл
15 С.Баярцогт
16 Г.Цамбагарав
17 Г.Мөнгөнхуяг
18 Д.Батбаяр
19 П.Нүрзэд нар сонгогдсон бол
Эмэгтэй суудалд:
1 З.Нарантуяа
2 Т.Пүрэвхатан
3 Б.Өлзийхишиг
4 Р.Булгамаа
5 Д.Мөнхцэцэг
6 Н.Жавзанпагма
7 Ж.Баярмаа
8 С.Цэнгүүн
9 А.Адъяасүрэн
10 П.Батчимэг
11 Х.Болормаа
12 Б.Пунсалмаа
13 Н.Одонгуа
14 Н.Туяа
15 Г.Ганжаргал нар тус тус сонгогджээ.
Сэтгэгдэл үлдээх