Худалдаа, хөгжлийн банкны “Худалдааны санхүүжилтийн форум” энэ жил Resource economy буюу “Нөөцийн эдийн засаг” сэдэв дор зохион байгуулагдлаа. Монгол Улсын байгалийн нөөц, эрчим хүч болон олон улсын худалдааны санхүүжилтийн чиг хандлага, түүний өртгийг бууруулах боломжуудыг хэлэлцэн, банкны бүтээгдэхүүн үйлчилгээгээр дамжуулан харилцагчдынхаа өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх боломжийг олгох чухал талбар болж буйгаараа онцлог боллоо.

Технологийн хурдацтай дэвшил, сэргээгдэх эрчим хүч, хиймэл оюун ухаан болон дижитал шилжилт зэрэг дэлхийн хэмжээний мега чиг хандлагуудын нөлөөгөөр газрын доорх нөөц баялгийн эрэлт улам бүр төрөлжиж, өссөөр байна.
Зэс, лити зэрэг стратегийн ач холбогдолтой металлууд, мөн газрын ховор элементүүд нь орчин үеийн технологийн хөгжлийн суурь болж, дэлхийн эдийн засгийн бүтцэд чухал байр суурь эзлэх болсон.
Судалгаагаар энэ өсөлт 2030 он гэхэд өнөөгийн түвшнээс 30–40 хувиар нэмэгдэх төлөвтэй байгаа нь байгалийн баялаг ихтэй орнуудад шинэ боломжийг нээж байгаа ч, түүнийг бодит эдийн засгийн өгөөж болгон хувиргахад санхүүжилт, худалдааны механизм, бодлогын уялдаа холбоо зайлшгүй шаардлагатай хэвээр байна.

Монгол Улсын эрдэс Баялгийн салбар нь эдийн засгийн өсөлтийн гол хөдөлгөгч гол хүч хэвээр байгаа бөгөөд дэлхийн зах зээлийн дээрх өөрчлөлтүүдийг оновчтой ашиглахын тулд гадаад худалдаа, санхүүжилтийн илүү үр ашигтай, тогтвортой тогтолцоог бүрдүүлэх шаардлага ч мөн адил нэмэгдэж байна.
Худалдаа, хөгжлийн банк нь тэргүүлэгч банкны хувьд Монголын гадаад худалдаа, уул уурхайн санхүүжилтийн гол тулгуур болж, бодит манлайллааа үзүүлсээр ирсэн. 2025 оны байдлаар банкны сектор дах уул уурхайн салбарын санхүүжилтийн 32 хувийг дангаар олгосон байна. Нийт санхүүжилтийн 60.7% алтны олборлолт, 19.6% чулуун нүүрс олборлолт, 12.3%-ийг төмрийн хүдэр олборлолт, 7.4%-ийг бусад төрлийн олборлолтууд буюу мөнгө, өнгөт метал, газрын тос, уран, торийн элемент зэрэг олон төрлийн ашигт малтмалын төслүүдэд олгожээ.

Сэтгэгдэл үлдээх