МСБХ-ны “Хүслийн цом” тэмцээн дөрөв дэхь өдрөө амжилттай үргэлжилж байна

.Graph
2026-04-08

МСБХ-ны Хүслийн цомын тэмцээний аваргууд М Банк аренад маргааш тодорно.

Монголын сагсан бөмбөгийн хөгжлийг дэмжих зорилготой “ХҮСЛИЙН ЦОМ” тэмцээн дөрөв дэх өдрөө M Bank Arena-д амжилттай үргэлжилж байна.

Монголын Сагсан Бөмбөгийн Холбооноос анх удаа улсын хэмжээнд төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн IX–XII ангийн сурагчдаас бүрдсэн эрэгтэй багуудын дунд энэхүү тэмцээнийг зохион байгуулж буйгаараа онцлог юм.

Тэмцээнд Монгол Улсын 21 аймаг, 9 дүүргээс шалгарсан шилдэг 32 баг оролцож, 2026 оны 4 дүгээр сарын 5-наас 9-ний өдрүүдэд өрсөлдөж байна.

Энэхүү тэмцээний нэгэн чухал онцлог нь улсын хэмжээнд өргөн хүрээг хамарснаас гадна олон улсын стандартад нийцсэн талбайд, олон улсын дүрмийн дагуу зохион байгуулагдаж буй явдал юм. Мөн ерөнхий боловсролын сургуулийн биеийн тамирын багш, дасгалжуулагчдыг дэмжих зорилгоор багийн амжилтад дүйцэхүйц мөнгөн шагналыг дасгалжуулагч багш нарт олгож буй нь онцгой ач холбогдолтой юм.

�� Шагналын сан:

Багууд:

  • Аварга баг – 25,000,000₮
  • Дэд аварга – 20,000,000₮
  • Хүрэл медаль – 15,000,000₮
  • IV байр – 10,000,000₮

Дасгалжуулагч багш:

  • Аварга багийн дасгалжуулагч – 25,000,000₮
  • Дэд аваргын дасгалжуулагч – 20,000,000₮
  • Хүрэл медалийн дасгалжуулагч – 15,000,000₮
  • IV байр – 10,000,000₮

Мөн аварга багийн харьяа аймаг, дүүргийн спортын хороог сагсан бөмбөгийн иж бүрэн хос шийтээр шагнах юм.

Өнөөдөр тэмцээний хагас шигшээ тоглолтууд ширүүн өрсөлдөөн дунд үргэлжилж байгаа бөгөөд маргааш буюу 4 дүгээр сарын 9-ний өдөр 17:00 цагаас медалийн төлөөх шийдвэрлэх тоглолтууд болно.

Сагсан бөмбөг сонирхогч хүүхэд, залуус та бүхнийг хүрэлцэн ирж Монголын ирээдүй болсон ерөнхий боловсролын шилдэг багуудын халуун өрсөлдөөнийг дэргэдээс нь мэдрэхийг урьж байна.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe