Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Б.Энхбаяр өнгөрсөн оны 11 дүгээр сарын 20-нд олон нийтэд мэдээлэл өгөх үеэр хууль бус ажиллагаатай холбоотой байж болзошгүй хэмээн нэрлэж байсан хүмүүсийн нэг "Бодь интернешнл"-ийн Гүйцэтгэх захирал асан А.Амундра хилийн чанадад байгаа.
Тэр авлигын шинжтэй байж болзошгүй хэрэг илчилж, холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж буйгаа мэдэгдэж, Авлигатай тэмцэх газраас гэрчийн хамгаалалт хүссэн байна.
Хүсэлтэд,
Гэр бүлийн гишүүдийн эрүүл мэнд, аюулгүй байдалд заналхийлэл учирч болзошгүй нөхцөл үүсээд байгааг онцолжээ. Мөн өөрийн цахим орчинд байршуулсан баримт, мэдээллүүд нь бодитой бөгөөд үнэн зөв болохыг тэмдэглэсэн байна.
Хэрэв аюулгүй байдлыг хангаж, хамгаалалт авч чадахгүй нөхцөл үүсвэл Монгол Улсад ирж, Авлигатай тэмцэх газарт мэдүүлэг өгч, нотлох баримтуудаа гаргана хэмээжээ.

Сэтгэгдэл үлдээх