2025 оны эцсийн байдлаар Мэргэжлээс шалтгаалсан өвчний тохиолдол өнгөрсөн оны дүнгээс 52-оор нэмэгдэж, нийт 2046 иргэн бүртгэгджээ. Үүний 81.9 хувийг эрчүүд эзэлж байгаа бол үлдлсэн хувийг эмэгтэйчүүд эзэлж байна.
Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын 746 тохиолдол бүртгэгдсэнээс нас баралтын тоо 73, нас баралтын түвшин 100 мянган ажилтанд 9.7 болсон нь сүүлийн 6 жилийн хамгийн өндөр үзүүлэлт болж байна.
Харин энэ оны эхний улирлын байдлаар улсын хэмжээнд үйлдвэрийн осол, хурц хордлогын 217 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 114-өөр нэмэгдсэн үзүүлэлт юм.
Энэхүү тоо баримт нь үйлдвэрлэлийн осол, хурц хордлого буурахгүй, харин ч нэмэгдэх хандлагатай байгааг харуулж, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэлтэд онцгой анхаарах шаардлагатайг илэрхийлж байна.
Жил бүрийн 4 дүгээр сарыг дэлхий даяар Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн сар болгон тэмдэглэн өнгөрүүлдэг.
Манай улсын хувьд “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэлтийн цогц аян-2026”-г үндэсний хэмжээнд өрнүүлэхээр өнөөдөр Сүхбаатар дүүрэгт нээлтийн үйл ажиллагааг эхлүүллээ.
Нийт аж ахуйн нэгжийн 98 хувийг бичил, жижиг, дунд бизнес эзэлж байгаа ч эдгээр ажилчид ХАБЭМ-ийн үйлчилгээнд бүрэн хамрагдаж чадахгүй хэвээр байгаа юм.
Сэтгэгдэл үлдээх