Өнөөдөр Ёс зүйн дэгийн дэд хороо 10:00 цагаас хуралдаж УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нарад холбогдох өргөдлийн талаар авч хэлэлцэх байсан. Гэвч дэд хорооны ирц хүрэхгүй шалтгаанаар тодорхойгүй хугацаагаар хойшиллоо. Гишүүд өвчтэй болон хөдөө орон нутагт томилолттой гэх шалтгаанаар хуралдаа ирээгүй байна. УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Наратай холбоотой нийт 48 иргэнээс өргөдөл ирсэн. Үүний дийлэнх нь гишүүний ёс зүйтэй холбоотой байгаа юм. Тухайлбал УИХ-ын гишүүний фейсбүүк хуудсаар бараа сурталчилж зарсан, иргэнийг сошиал орчинд хэл амаар доромжилсон гэх мэт шалтгаанууд байжээ. Тэгвэл үүнийг М.Нарантуяа-Нара гишүүн эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн. Үндсэн хуульд заасан гишүүний ёс зүйтэй холбоотой ямар ч заалт зөрчөөгүй гэсэн. Мөн өргөдөл гаргасан иргэдийн өргөдөл нь ижил утгатай давхацсан хэмээн үзэж байгаа юм. Түүнтэй холбоотой өргөдлийг хэлэлцэх хурлыг удахгүй зарлах тухай Ёс зүйн дэгийн дэд хорооны дарга Б.Хэрлэн мэдэгдсэн. Мөн түүний хэлээд байгаа шиг 48 өргөдөл бүгд ижил биш. Гурван өргөдөл ижилхэн байсан нь үнэн, бусад өргөдлүүд өөр өөр иргэнээс ирсэн гэдгийг нэмж хэлсэн юм.
Хуралдаа ирээгүй ёс зүйн дэд хорооны гишүүд:
О.Алтангэрэл
А.Ариунзаяа
Б.Баярбаатар
Ч.Лодойсамбуу
Ө.Шижир
Ч.Номин
Д.Энхтуяа
Сэтгэгдэл үлдээх