Маргааш гэхэд хэлэлцээр хийхгүй бол Ираныг нэг шөнийн дотор устгана гэж анхаарууллаа

.Graph
2026-04-07

Ираны эсрэг АНУ, Изралын эхлүүлсэн дайн долоо дахь долоо хоногтоо үргэлжилж байна. Тэд одоогоор ямар нэг хэлэлцээрт хүрээгүй бөгөөд энэ талаар Дональд Трамп даваа гарагт дахин ам нээлээ. 

Трамп хэлэхдээ, “Ираныг нэг шөнийн дотор дуусгаж чадна. Тэр шөнө нь маргааш шөнө ч  байж магадгүй. Цаашдаа дан үргэлжлэх, дуусах эсэхийг хэлж мэдэхгүй байна. Иран яахаас ихээхэн шалтгаална” гэлээ. 

Трамп өнгөрсөн сарын 26-ны өдөр Иранд гал зогсоох гэрээ байгуулж, Ормузын хоолойг нээх 10 хоногийн хугацаа өгчээ. Трамп Иранчууд эцсийн хугацааг долоон хоногоор хойшлуулах хүсэлт тавихад нь 10 хоногоор хойшлуулсан гэж мэдэгдсэн бөгөөд энэ хугацаа нь Вашингтоны орон нутгийн цагаар 20:00 цагт дуусах аж. Даваа гарагийн мэдэгдэлдээ Трамп олгосон хугацаа дууссаныг анхааруулж, дахин нэг хоногоор сунгасан тул тэдэнд маргааш хүртэлх хугацаа байна гэж анхаарууллаа. 

Тэрбээр нэмж, “Гал зогсоох гэрээ зөвхөн миний зөвшөөрөх нөхцөл дор хийгдэнэ. Тус гэрээний нөхцөлд газрын тосны чөлөөт урсгал болон бусад шаардлагатай зүйлс багтах болно” гэв. 

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe