NASA-ийн хөлөг 56 жилийн дараа дэлхийгээс 406,771 км холдож, түүхэн амжилтаа шинэчиллээ

.Graph
2026-04-07

Дэлхийгээс гарч, сарыг тойрох 10 хоногийн даалгавар гүйцэтгэхээр явсан Artemis II баг 56 жилийн дараа хүн төрөлхтний түүхэн амжилтыг шинэчиллээ.

1970 онд "Apollo 13" хөлгийн багийнхан  дэлхийгээс 400,170 км зайд аялсан бол энэ удаа Artemis II баг дэлхийгээс 252,756 миль буюу 406,771км-ийн зайд хүрлээ.

Гурван Америк, нэг Канад нисгэгчээс бүрдсэн Artemis II баг 4-р сарын 1-нд Флорида муж дахь Кеннедигийн сансрын төвөөс сарыг зорин хөөрсөн юм. Канадын сансрын нисгэгч Жереми Хансены хувьд Канад улсаас саранд хүрсэн анхны хүн болж байгаагаараа мөн түүхэнд мөнхлөгдлөө. 

Энэ удаагийн аяллаар тэд саран дээр буугаагүй бөгөөд 2028 онд төлөвлөгдсөн саран дээр буух Artemis IV даалгаврын бэлтгэл судалгааг гүйцэтгэсэн билээ. 

Үүний өмнө мөн ирэх онд Artemis III даалгавар төлөвлөгдсөн бөгөөд нислэгээр сансрын нисэгчид дэлхийн тойрог замд капсул болон саран дээр газардагч төхөөрөмжийг холбох дадлага хийх юм.  NASA-ийн "Artemis" хөтөлбөрийн дөрвөн сансрын нисэгч сарыг тойрох аяллаа дуусгаад дэлхийдээ буцахаар хөдөлснийг мэдээллээ. 

Өнөөдөр буюу орон нутгийн цагаар даваа гарагт АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп гэнэтийн байдлаар хөлгийн багийнхантай холбогдон талархал илэрхийлж, Цагаан ордонд урилаа. 


 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe