Д.Мөнх-Эрдэнэ: Л.Оюун-Эрдэнээс гэм хор арилгуулахаар 11 тэрбум төгрөг нэхэмжилсэн

Ц.Чимэдцэеэ
2026-04-06

ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаярыг УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ АТГ-т өгөх үерээ хэлсэн мэдэгдлээс үүдэн улс төрчдийн дунд маргаан, мэтгэлцээн үргэлжилсээр байна.

Л.Оюун-Эрдэнэ "Бодь Интернэшнл компанитай холбоотойгоор Б.Энхбаярыг нийт 1.3 сая ам.долларыг бэлнээр авсан байж болзошгүй" хэмээн зарласан ба хоёр гэрчтэй хэмээж байсан юм.

Түүний ойрын эх сурвалж болох "Бодь интернешнл"-ийн Гүйцэтгэх захирал асан А.Амундра дээрх мөнгөний зарим хэсгийг Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ авсан, зөөсөн, дамжуулсан гэдгийг өөрийн биеэр баталсан агуулгатай зураг, мэдэгдлийн өөрийн инстаграм хаягийнхаа 24 цаг харагдаад арилах "story" буландаа оруулсаар байгаа билээ.

Тэгвэл Д.Мөнх-Эрдэнэ дээрх бүгдийг няцааж, Л.Оюун-Эрдэнээс гэм хор арилгуулахаар 11 тэрбум төгрөг нэхэмжилсэн хэмээв.

Дээрх явдал болохоос өмнө буюу өнгөрсөн оны 11 дүгээр сард тухайн үеийн Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр А.Амундраг эрүүгийн гэмт хэрэгт холбогдуулан шалгаж байгаа тухайгаа олон нийтэд мэдээлж байсан. Энэ цагаас хойш А.Амундра нь хилийн чанадад байгаа ба ирж, шалгуулна гэдгээ ч цахим хаягаараа дамжуулан илэрхийлээд байсан билээ.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe