Н.Учралын Засгийн газар бүрэлдэхүүнд хуучин 10 сайд багтжээ

Г.Энэбиш
2026-04-03

Хэдэн өдрийн туршид гацсан ЗГ-ын томилгоо чуулганы хуралдаанд орлоо. МАН-ын 38 30-аараа талцаж, толхилцон удсан. 5 хоног Монгол улс сайдгүй өдрүүдийг үдсэн. Засгийн газрын бүрэлдэхүүнийг харахад өмнөх Засгийн газарт сайдаар ажиллаж байсан 10 хүн улирч томилогдохоор байна. Харин ИЗНН хагарлын улмаас энэ удаагийн засагт Үндэсний эвслээс шадар сайдаар Н.Номтойбаяр орж ирж байна. Тэс хөндлөн хүнээр салбар удирдуулах гэж байгаа нь Эрүү мэндийн сайдад ЦХХ-ны сайдаар ажиллаж байсан Э.Батшугарыг томилохоор оруулж ирлээ. Түүнийг салбар үсчиж сайд болж байгааг хэрхэн хүлээн авч байгааг асуухад намайг сайн салбарын менежер хийнэ гэж томилж байгаа байхаа гэж мэдэгдсэн юм. 

Мөн алдарч уяач З.Мэндсайханд Монгол Улсын сангийн яамыг хариуцуулахаар болсон нь анхаарал татлаа. Угтаа бол сангийн сайдаар Г.Тэмүүлэнг томилно гэсэн албан бус мэдээ хүчтэй явагдаж байсан юм. 

Эвдрээд байсан бүлгээр нь ялгаж харвал Л.Оюун-Эрдэнэ Д.Амарбаясгалангийн талд 5 сайдын суудал өгчээ. Тодруулбал Хууль зүйн сайдаа 30-ийн бүлэгт өгчээ. 

Ингэж хэлэхийн учир шударга ёсны тэмцэл хийх бус хулгайг өмөөрч, хэргийг хав дарах хүн томилогдож байгаа нь хачирхалтай. Харин хуулийн хууль зүйн сайдыг ЗГХЭГ-ын даргаар томилжээ. Гэх мэтээр олон нийтээс шүүмжлэл хүртсэн цөөнгүй хүнтэй ЗГ бүрдлээ. 

  • Тэргүүн Шадар сайд бөгөөд эдийн засаг хөгжлийн сайд Ж.Энхбаяр
  • Шадар сайд Т.Доржханд
  • Сангийн сайд З.Мэндсайхан
  • Боловсролын сайд Л.Энх-Амгалан
  • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан
  • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир
  • Эрчим хүчний сайд Б.Найдлаа
  • Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Б.Энхбаяр
  • Шадар сайд  Н.Номтойбаяр
  • Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан
  • Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг
  • Эрүүл мэндийн сайд Э.Батшугар
  • Аж үйлдвэр, Эрдэс баялгийн сайд Г.Дамдинням
  • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад Ц.Идэрбат
  • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ч.Номин
  • Соёл, спорт аялал жуулчлал залуучуудын сайд Ж.Алдаржавхлан
  • Зам тээврийн хөгжлийн сайд Б.Дэлгэрсайхан
  • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Бат-Эрдэнэ
  • Батлан хамгаалахын сайд Д.Батлут

Харин үндсэн чиглэлийн яамдаас бусад буюу ХЗДХ, Гадаад харилцаа, Эдийн засгийн хөгжил, Сангийн яамны дэд сайдаас бусад 12  дэд сайдуудыг чөлөөлж байгаа аж. 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe