К-поп хөгжмийн алдартай хамтлах болох BTS дөрвөн жил завсарласны дараа энэ онд дэлхийг тойрсон аялан тоглолтоороо эргэн ирэлтээ хийхээр болсон. Лондон, Токио, Мюнхен, Сидней, Лос Анжелес зэрэг хотуудыг хамарсан энэхүү тоглолт энэ жилийн томоохон тоглолтуудын нэг болох юм. Тэдний 2019 онд хийсэн аялан тоглолт K-pop хамтлагийн түүхэн дэх дээд амжилтыг тогтоосон бөгөөд нийтдээ 246 сая ам.долларыг олж чадсан юм. Хамгийн эхний бөгөөд хамгийн урт тоглолт дөрөвдүгээр сарын 9-нд Сөүл хот дахь Гоян цэнгэлдэх хүрээлэнд гурван шөнийн турш үргэлжлэх юм. Тасалбарыг нэгдүгээр сарын 22-нд худалдаалж эхэлнэ. Billboard-ийн тооцоолсноор тэд эргэн ирэлтээрээ ойролцоогоор нэг тэрбум ам.доллар олох магадлалтай байна. Үүнд аялан тоглолт, бараа бүтээгдэхүүн, цомгийн борлуулалт болон стримингийн орлогууд багтана. 2024 онд BTS хамтлаг завсарлага авснаас хойш тэдний харьяалагддаг Hybe-ийн орлого 37.5 хувиар буурчээ.
BTS хамтлагийн 2026-2027 оны дэлхийн аялан тоглолтын хуваарь:
2026 он
2027 он
Сэтгэгдэл үлдээх
Mongold ireesei🇲🇳🤍😭
Mdq
Дэмжих үү?
5 0Mongolia 🇲🇳😭😔
Haliunaa
Дэмжих үү?
3 0Mongold irhdun muu mongold
Sarangoo
Дэмжих үү?
1 0Ямар гоё юм бэ 🤭
Mishka
Дэмжих үү?
2 0🎧❤️🔥🥰
Anujin
Дэмжих үү?
3 0