“Golden Globes 2026” наадмаас шагнал хүртсэн хамгийн залуу жүжигчнээр Оуэн Купер тодорлоо

.Graph
2026-01-12

Кино болон телевизийн салбарын шилдгийг шалгаруулдаг “Golden Globe Awards” буюу "Алтан бөмбөрцөг" наадмын 83 дахь удаагийн шагнал гардуулах ёслол ням гарагт Калифорни мужийн Беверли Хиллсд зохион байгуулагдлаа.

Тус наадамаас шагнал хүртсэн хамгийн залуу жүжигчнээр “Adolescence” киноны жүжигчин Оуэн Купер (Owen Cooper) тодорлоо. Тэрээр 16 настай бөгөөд телевизийн шилдэг туслах дүрийн эрэгтэй жүжигчин хэмээх шагналыг хүртсэн юм. Оуэн Купер тус цуврал дахь Жэйми Миллерийн дүрээрээ 2025 онд “Emmy Awards”-аас шилдэг туслах дүрийн эрэгтэй жүжигчний шагналыг хүртэж, Эммигийн түүхэн дэх хамгийн залуу эрэгтэй жүжигчин болж байжээ.

Карьераа дөнгөж эхлүүлж буй 16 настай жүжигчний цэвэр хөрөнгийг одоогоор 500,000-750,000 ам.доллар гэж тооцсон байна.

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe