Мөсөнд цөмөрсөн иргэнийг татан гаргажээ

Ц.Чимэдцэеэ
2026-01-12

Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Дээд цагаан нуурт бямба гарагт автомашин цөмөрч оржээ.

Эрэн хайх, аврах салбарын захирагч ахмад Б.Тэнгисээр ахлуулсан алба хаагчид, Рэнчинлхүмбэ сумын мэргэжлийн ангийн бүрэлдэхүүн ажиллаж,  20см зузаантай нуурын мөсийг зүсэж замыг чөлөөлөн цөмөрсөн автомашиныг татан гаргаж холбогдох албан тушаалтанд хүлээлгэн өгсөн байна.

Уг байршил нь Рэнчинлхүмбэ сумаас баруун зүгт 20 км, аймгийн төвөөс хойд зүгт 223км зайд байрладаг.

Гол мөрөн, нуурт битүү мөсөн бүрхүүл тогтсон ч нийт уртын дагууд харилцан адилгүй мөсний үзэгдэл ажиглагдаж,  мөсний даац хүн, мал болон авто тээвэр хийх хэмжээнд хүрч нягтшиж, бэхжээгүй байгаа цаг хожих, зам дөтлөх зорилгоор  гол мөрөн, нуурын мөсөн дээгүүр явахгүй  байхыг  Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас онцгойлон анхаарууллаа.

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Хөвсгөл аймагт мөс цөмөрсөн 3 удаагийн тохиолдол бүртгэгдсэн байна.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe