Ерөнхий сайд Г.Занданшатар өнгөрсөн амралтын өдрүүдээр Замын-Үүд боомтод ажилласан. Энэ үеэр тус боомтын газрын дарга О.Цэенрэгзэнг албан тушаалаас чөлөөлөх чиглэл өгсөн.
Тэгвэл ямар үндэслэлээр ийнхүү чиглэл өгч, Гаалийн ерөнхий газрын дарга П.Дэлгэрнаран гүйцэлдүүлэх нөхцөл бүрдсэнийг тус газраас тодруулахад,
"Одоогоор албан бичиг, тушаал, шийдвэр гараагүй байна. П.Дэлгэрнаран дарга дээр дурдсан орон нутгийн томилолтоос ирээгүй байна" хэмээн хариуллаа.
Нэр дурдсан төрийн тусгай албан хаагчийг чөлөөлөхөд хууль, журамд зааснаар хууль зөрчсөн, албан үүргээ ноцтой зөрчсөн, ёс зүйн ноцтой зөрчил, мэргэжлийн чадамжгүй зэрэг шалтгааныг харгалзан үздэг байна.
Ташрамд дурдахад, Ерөнхий сайд Г.Занданшатар боомтод ажиллах үеэрээ "Гааль цахимжиж байгаа ч орон тоо нь нэмэгдэж, хүнд сурталтай бугширсан систем болчихсон байна" хэмээн хэлж байсан.
Сэтгэгдэл үлдээх