Улаанбаатар хотын нийтийн тээврийн дэд бүтцийг хөгжүүлэх зорилтын хүрээнд анх 2015 онд яригдаж эхэлсэн “дүүжин тээвэр” босох гэсээр байтал 10 жилийнхээ босгыг давлаа. Яригдаж эхэлснээсээ хойш жил болгон удахгүй эхэлнэ, шавыг нь тавилаа, ажил эхэллээ зэргээс өөр өдийг хүртэл бодит бүтэн байгуулалт харагдсангүй.
Агаарын дүүжин тээврийн гунигт түүх
2015 он: Дүүжин тээвэртэй болох санаачилга гарав.
2016 он:
2019 он:
2020 он: С.Амарсайхан: Агаарын дүүжин тээвэр 2021 оны зургаадугаар сард явж эхэлнэ (1.21 Ikon.mn)
2020 он: Францын ажил гүйцэтгэгч хоёр компани руу нийт 22 тэрбум төгрөгийг урьдчилгаа төлбөр болгон шилжүүлсэн шилэн дансны гүйлгээ ил болсон.
2021 он: Дүүжин тээврийн захиргаа татан буугдав. (12.30 Ikon.mn)
2022 он: С.Амарсайхан: Дүүжин тээврийн захиргаа татан буугдаагүй (01.03 Gogo.mn)
2023 он: Х.Нямбаатар: Дүүжин тээврийг "гацаа"-наас гаргаж, 12-16 сарын дотор бэлэн болгоно (11.11 news.mn)
2024 он: Х.Нямбаатар: Дүүжин тээвэр 2025 оны 12 дугаар сард ашиглалтад орно (eagle.mn)
2025 он: Х.Нямбаатар: Дүүжин тээвэр 2026 оны 11 дүгээр сард зорчигчдоо тээвэрлэнэ (11.12 gogo.mn)
Хэрэв энэ төсөл анх зарласнаасаа хойш амлалтдаа хүрсэн бол 2021 оны 11 дүгээр сард ашиглалтад орсон байх ёстой аж.
“Төсөөллийн” дүүжин тээврийн зардал (нийтэд ил болсноор)
Яг юу хийсэн нь тодорхойгүй:
БНФУ-ын Пома группт 42.41 тэрбум төгрөг шилжүүлсэн:
Метроны гунигт түүх Монголд
2005 он: Метро барих төсөл, суурь судалгаа анх хийгдэж эхлэв.
2011 он: Нийслэлчүүд 2017 оноос метрогоор зорчдог болно
2013 он: Албан ёсоор анхны төслөө танилцуулав.
2016 он: Сонгууль дуусмагц метроны төсөл мартагдаж, МАН-ынхан засгийн эрхийг авсны дараа “Улаанбаатар метро” төслийг унагав.
2018 он: Нийслэлийн тээврийн газрынхан Улаанбаатарыг метротой болгох судалгааг дахин эхлүүлж байгаагаа зарлав.
2020 он: Д.Сумьяабазар: 2024 он гэхэд нийслэлд “Баганан тулгуурт галт тэрэг” /LRT/ буюу газар дээрх метро барина
2024 он: Х.Нямбаатар: Метрог 2028 онд баригдаж дуусах бөгөөд иргэд 2030 оноос зорчиж эхэлнэ.
Одоогийн байдлаар метро барих төсөл үргэлжилж байгаа бөгөөд бүтээн байгуулалтын ажлыг энэ онд эхлүүлэхээр төлөвлөжээ. Тус метро нь Толгойтоос Амгалан хүртэлх чиглэлд 19.4 км үргэлжлэх аж. Нийт 15 өртөө, засвар үйлчилгээний депотой бөгөөд нэг өртөөнд дунджаар 10 буюу нийт өртөөний хэмжээнд 150-200 жижиг, дунд бизнес эрхлэгч шууд үр ашиг хүртэх тооцоолол гарчээ. Мөн цагт 17,206 хүн тээвэрлэх хүчин чадалтай байхаар төлөвлөжээ. Зогсоол хоорондын зай 1.3 км.
Энэхүү төслийг бодит болгон хэрэгжүүлэхэд нийтдээ 1.3 тэрбум ам.доллар буюу 4.1 их наяд шаардлагатай гэжээ. Үүний 85 хувийг гадаадын зээлээр санхүүжүүлж, үлдсэн 15 хувийг нийслэлийн төсвөөр бүрдүүлэх аж.
Гэвч судлаачид манай улс метротой болоход наад зах нь өрмийн машин хэрэгтэй гэж харж байна. Харамсалтай нь манай улсад есөн метрийн урттай, зургаан метрийн диаметртэй энэ том машин байхгүй тул тээвэрлэж авчрах шаардлагатай. Харин үүнийг авчрах логистик маш хэцүү. Учир нь тэрхүү өрмийн машин нь таван давхар байшинтай тэнцэхүйц хэмжээтэй юм. Энэ бол хамгийн наад захын шаардлага.
Олон улсад метро барихад дунджаар 6-12 жил шаардлагатай гэж үздэг байна. Жишээ нь дэлхийн хамгийн урт буюу 831 км урттай Шанхайн метрог барихад 30 жил зарцуулжээ. Харин Монголд эрт дээр 2013 онд танилцуулж, ярьсаар ирсэн зүйл нь хэдийн 12 жил өнгөрчхөөд байхад бодит үр дүнгүй, цаасан дээр бичигдсэнээрээ л байна.
2024 онд метро барих зөвлөх үйлчилгээнд л гэхэд 54.6 тэрбум төгрөг зарцуулжээ. Ийм их зардалтай олон их наядын төсөвтэй энэхүү ажлын биелэлтийг бид 2030 он хүртэл хүлээх л үлдлээ.
Сэтгэгдэл үлдээх