Европ даяар их хэмжээний цас орсны улмаас зургаан хүн нас барж, олон зуун нислэг цуцлагдаж байна

.Graph
2026-01-07

Европ даяар их хэмжээний цас орсноор хүнд хөхцөл байдалтай тулгараад байна. Боснийн нийслэл Сараево хотод 40см зузаан цас орж, нэг эмэгтэй нас барсан бол Франц улсад таван хүн амиа алджээ. Үүнээс гадна Европын бусад улсуудын хэдэн зуун нислэг цуцлагдаж, олон мянган хүн нисэх онгоцны буудал дээр гацжээ.

Цаашдаа ч цас их хэмжээгээр орох төлөвтэй байна. Франц улсын Тээврийн сайд Филипп Табарот ойрын өдрүүдэд тус улсад их хэмжээний цас орох төлөвтэй байгааг мэдэгдэж, иргэд гадуур аль болох бага зорчиж, гэрээсээ ажиллахыг уриаллаа. 

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe