Венесуэл улсын Ерөнхийлөгч асан болон түүний эхнэрийн шүүх хурал өнөөдөр буюу мягмар гарагт Нью-Йорк хотын үүхийн танхимд болж өндөрлсны дараа тус улсын шинэ удирдагч Делси Родригес Каракас дахь Үндэсний Ассемблейд түр ерөнхийлөгчийн тангараг өргөлөө.
Венесуэлийн Үндсэн хуулиар Ерөнхийлөгч эзгүй тохиолдолд дэд ерөнхийлөгч түүний үүргийг гүйцэтгэхээр заасан байдаг. Иймд энэхүү үүрэг Делси Родригесд очсон юм. 56 настай Родригес Мадурогийн үнэнч хамтрагч байсан ба тангараг өргөх үеэрээ Мадуро болон түүний эхнэрийг “баатрууд” хэмээн магтжээ. Тэрээр 2018 оноос хойш дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байснаас гадна Эдийн засаг, санхүүгийн сайдын албан тушаалыг хашиж байжээ.
Түүнийг тангараг өргөхөөс өмнө Трамп “The Atlantic” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа “Тэр зөв зүйл хийхгүй бол маш их зүйл төлөх болно. Магадгүй Мадурогоос ч ихийг” гэсэн юм. Харин Родригесын хувьд АНУ-тай хамтран ажиллахыг хүсэж байгаагаа илэрхийлсээр байна.
Сэтгэгдэл үлдээх