Николас Мадуро эхний шүүх хурлын үеэр өөрийгөө гэм буруугүй хэмээн мэдүүллээ

.Graph
2026-01-06

Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Венесуэл улсын удирдагч Николос Мадурог эхнэрийн хамт баривчилснаа өөрийн Truth сошиал хуудсаараа зарласан нь олныг цочроосон юм. Мадурог мансууруулах бодистой холбоотой терроризмын хуйвалдаан, кокаин импортлох хуйвалдаан, пулемёт болон устгах төхөөрөмж эзэмшсэн, энэ төрлийн хуйвалдаан зохион байгуулсан зэрэг дөрвөн зүйл ангиар яллаад байгаа юм. Трамп тэднийг тусгай ажиллагаагаар баривчилсан талаараа “Америкийн цэргийн түүхэн дэх хамгийн хүчирхэг, гайхамшигт, төгс ажиллагаануудын нэг” хэмээн тодорхойлж, агаар, газар, тэнгисийн хүчийг хамарсан өргөн хэмжээний довтолгоо болсон" гэв.

Өнөөдөр буюу АНУ-ын орон нутгийн цагаар Мадуро болон түүнтэй хамт баривчлагдсан хүмүүсийн шүүх хурал Нью-Йорк хотын шүүх танхимд боллоо. Мадуро шоронгийн дүрэмт хувцастай, хөлөө гинжлүүлсэн байдалтай шүүх хурал руу орсныг сэтгүүлчид мэдээлж байна. Тэднийг орж ирснээс хойш хэдхэн минутын дараа шүүгч Алвин Хеллерштейн шүүх хурал эхлэхээс өмнө түүнийг өөрийн хэн болохоо тодорхойлохыг хүсжээ.

Мадуро “Эрхэм ээ, би бол Бүгд найрамдах Венесуэл улсын Ерөнхийлөгч Николос Мадуро. Энд нэгдүгээр сарын гуравны өдрөөс хойш хулгайлагдаж ирсэн. Намайг Каракас дахь гэртээ байхад бариьчилсан” хэмээн аядуу зөөлнөөр хариулжээ. 40 минутын турш үргэлжилсэн тус шүүх хурлын үеэр Мадуро болон түүний эхнэр хар тамхи, зэвсгийн хэрэгт ямар ч гэм буруугүй хэмээн мэдүүлжээ.

Мөн Мадуро “Би ямар ч гэм буруугүй. Би бол ёс зүйтэй хүн” гэв. Одоогоор түүнийг эхнэр, хүү болон бусад хэд хэдэн хүний хамт баривчилсан байгаа бөгөөд дараагийн шүүх хурал гуравдугаар сарын 17-ны өдөр товлогджээ. 

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe