Мэс ашиглан халдсаны улмаас ээж охин хоёр амиа алджээ

Ц.Чимэдцэеэ
2026-01-05

Цагдаагийн байгууллагад урьд шөнө 23.00 цагийн орчимд БЗД-ийн 27 хорооны Дунд дарь эх, дугаар тоотод “манай эхнэр нас барсан байна” гэх мэдээлэл бүртгэгдсэн байна.

Дуудлага мэдээллийн дагуу очиход мэс ашиглан халдсаны улмаас ээж болон 4 настай охины амь хохирч, 3 настай охин амьд үлдсэн байна.

 Амьд үлдсэн охины биеийн байдал хүндэвтэр эмнэлгийн байгууллагын хяналтад эмчлүүлж байгаа аж.

Уг хэрэгт 48 настай эрэгтэй Б-г холбогдуулан шалгаж байна.

Цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа тул дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй, прокурорын байгууллагаас зөвшөөрөл авсны дараа зөвшөөрөгдсөн хэмжээнд эргэн мэдээлнэ гэв.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe