Өнгөрсөн онд залилах, хулгайлах, хүний эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг өсжээ

.Graph
2026-01-05

НИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга А.Баяр зөвлөлийн бүрэлдэхүүн байгууллагуудад ажиллаж байна. 

Энэ удаа Нийслэлийн прокурорын газраас гэмт хэрэг зөрчлийг бууруулах хүрээнд хийж хэрэгжүүлж буй ажилтай танилцлаа.

Өнгөрсөн 2025 онд залилах, хулгайлах, хүний эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг өссөн. Энэ төрлийн гэмт хэргийг хэрхэн бууруулах ажлыг ирэх оны төлөвлөгөөнд тусгахаар ажиллаж байна гэв.

2026 онд Нийслэлийн прокурорын газартай  судалгаа шинжилгээний ажилд хамтран ажиллахыг зорьж байна.

Нийслэлийн гэмт хэрэг, зөрчлийг бууруулах салбар зөвлөлийн гишүүн байгууллагууд ирэх оны төлөвлөгөөндөө үүнийг онцгой анхаарч ажиллахыг үүрэг болголоо. Мөн прокурорын байгууллагын алба хаагчдын нийгмийн баталгаа хангах, мэргэжлийн ур чадварыг сайжруулж чадавхжуулах талаар санал солилцсон байна.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe