АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио: Энэ бол Венесуэл улсын эсрэг дайн биш, зөвхөн хар тамхины эсрэг дайн

.Graph
2026-01-05

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп энэ амралтын өдөр өөрийн үүсгэн байгуулсан "Real Truth" цахим хаягтаа Венесуэл улсын Ерөнхийлөгч Николас Мадуро болон түүний гэргийг баривчилсан тухай мэдэгдсэн. 

Тэднийг вагоноор Венесуэл улсаас гаргажээ. Үйл явдал болох үед Венесуэлийн нийслэл Каракас хотод нам өндөрт нисэх онгоцны чимээ сонсогдсон бөгөөд Ла Карлота нисэх буудал болон ойролцоох цэргийн объектуудын орчимд утаа, түймэр гарч, гамшгийн дүр зураг үүссэн байна. 

Ла Карлота нь Каракас хотын төвөөс зүүн тийш орших цэргийн зориулалтын нисэх бааз юм. Венесуэлийн Засгийн газар АНУ‑ыг цэргийн түрэмгийлэл хийсэн гэж буруутгаж, эдгээр халдлагын дараа улс даяар онц байдал зарласан бөгөөд ард иргэдийг эсэргүүцэл үзүүлэхийг уриалсан юм.

Энэхүү цохилт болсны дараа  АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио хэд хэдэн хэвлэл мэдээллийн байгууллагат ярилцлага өглөө. Тэрээр NBC телевизэд хэлсэн мэдэгдэлдээ “Энэ бол дайн биш. Бид хар тамхины наймааны эсрэг ажиллаж байгаа, Вэнесуэл улсын эсрэг дайн биш” гэв. Мөн тус улсад баривчлагдаад байгаа Ерөнхийлөгч Николас Мадуро болон түүний эхнэр Силиа Флорес нар даваа гарагт шүүх хуралд оролцохоор болжээ. Шүүх хурал орон нутгийн цагаар 12:00 цагт болно. 

АНУ-ын Төрийн Департамент буюу Гадаад харилцааны яам нь Николас Мадурог терроризм, кокаин импортлох хуйвалдаан, автомат зэвсэг, тэсрэх хэрэгсэл эзэмших, зэвсэг эзэмших хуйвалдаан зэрэг гэмт хэрэгт буруутган эрэн сурвалжлах мэдэгдлийг өөрийн цахим хаягтаа байрлуулж байжээ. 

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe