Машинд нь байршуулсан тэсрэх бөмбөг дэлбэрсний улмаас ОХУ-ын хүндэт генерал амиа алдлаа

.Graph
2025-12-22

ОХУ-ын Мөрдөн байцаах хорооны мэдээлснээр өнөөдөр буюу даваа гарагийн өглөө Москвагийн өмнөд хэсэгт байрлах нэгэн орон сууцны хорооллын гадна дэлбэрэлт болжээ. Тус машинд дэслэгч, генерал Фанил Сарваров байсан бөгөөд эмнэлэгт хүргэгдсэн ч харамсалтайгаар таалал төгсжээ. Тэрээр 56 настай байжээ.

Энэхүү гэнэтийн хэргийг мөрдөн байцаагчид санаатай хүн амины хэрэг гэж үзэж байгаа бөгөөд одоогоор мөрдөн шалгах үйл ажиллагааг эхлүүлээд байна. Тэсрэх бөмбөгийг Украины тагнуулын алба түүний машинд байрлуулсан гэсэн таамаг байгаа бөгөөд Украины талаас ямар нэгэн хариу мэдэгдээгүй байна.

ОХУ 2022 оны хоёрдугаар сард Украинд бүрэн хэмжээний довтолгоо хийж эхэлснээс хойш Оросын нийслэлд хэд хэдэн цэргийн албан тушаалтнууд халдлагад өртөөд байна. 

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe