Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газраас Монгол Улсыг олон улсад сурталчлах ажлын хүрээнд байгуулсан зарим гэрээний хэрэгжилт, үр дүн, хууль тогтоомжийн нийцэлд хяналт шалгалт хийх ажлын хэсэг байгуулжээ.
“Эдэлман Сингапур” компани, АНУ-ын “Си Эн Эн” агентлаг, ИБУИНХУ-ын “Фулхэм” хөлбөмбөгийн клубтэй байгуулсан гэрээ, хамтын ажиллагаа, үр дүн, эдгээр байгууллагуудтай байгуулсан шийдвэр, зардлын эх үүсвэр, зарцуулсан, худалдан авсан, санхүүгийн тайлангийн хууль, тогтоомжийн нийцэл зэргийг шалгаж байна.
Хяналт шалгалтын үр дүнг Засгийн газар дахь Хяналтын тухай хуулийн дагуу олон нийтэд нээлттэй мэдээлнэ гэв.
Сэтгэгдэл үлдээх