Ө.Шижир: Хоёр дахь ээлж хоолондоо

Ц.Чимэдцэеэ
2025-12-19

Засгийн газрын 12 дугаар сарын 17-ны ээлжит хуралдаанаар 14 дэд сайдын албан тушаалыг бий болгон, тэднийг томилсон. Ийнхүү дараах дэд сайдуудыг томилоод байгаа билээ.

1. Эдийн засаг, хөгжлийн дэд сайдад Содномдаржаагийн Даваасүрэн

2. Гадаад харилцааны дэд сайдад Гомбосүрэнгийн Амартүвшин

З. Сангийн дэд сайдад Бат-Эрдэнийн Хулан

4. Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдад Дэмбэрэлцэрэнгийн Мөнх-Эрдэнэ

5. Аж үйлдвэр, эрдэс баялгийн дэд сайдад Бэгзсүрэнгийн Энхтүвшин

5. Батлан хамгаалахын дэд сайдад Дашцэдэнгийн Баасандамба

7. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн дэд сайдад Батбаярын Мөнхтамир

8. Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайдад Баярсайханы Солонгоо

9. Зам, тээврийн дэд сайдад Гочоогийн Ганболд

10. Соёл, спорт, аялал жуулчлал залуучуудын дэд сайдад Ганзоригийн Дашням

11. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайдад Баасансүрэнгийн Нямжав

12. Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайдад Ганжавын Баярхүү

13. Эрчим хүчний дэд сайдад Сугаржавын Далхаасүрэн

14. Эрүүл мэндийн дэд сайдад Ганбаатарын Номин

Тэгвэл УИХ-ын гишүүн Ө.Шижир дээрх шийдвэрийн талаар цахим хуудаснаа ийнхүү үзэл бодлоо илэрхийлжээ.

Монгол ардын нам (МАН) засаг аваад 2016 оноос хойш өнөөдрийг хүртэл 9н жилийн хугацаанд давхардсан тоогоор 116 хүн сайд хийж байна. Энэ тоонд Дэд сайдыг оруулаагүй тоо. Дэд сайдыг оруулбал 198. Одоо томилогдож байгаа дэд сайд нарыг оруулж тооцвол 212 хүн….. 212 хүн 2 дахь ээлж хоолондоо гэдэг л юм болж байна МАН-ханд, ер нь бол бүгд Хоолны савууд…. Эрх баригч нар их л даварч байна даа. Заа яах вэ, яахав 2028 онд та нарт Монголчууд ямбийтал хариуцлага тооцно, хоолны савуудыг улсаараа тэжээх үүрэг байхгүй шүү… Монполимент группийн Ерөнхийлөгч Nasaa Narmandakh хийсэн графикийг харахад хувийн хэвшлээ яаж ховх сорж, хуу хамж байгааг харна биз.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe