“Warner Bros Discovery” компани 12-р сарын 5-нд кино, стриминг бизнесээ Netflix компанид зарахаар болсноо мэдэгдсэн. Үүнээс долоо хоногийн дараа “Paramount Skydance” компани Warner Bros-ийг 108 тэрбум ам.доллароор худалдан авах санал хүргүүлсэн. Ширүүхэн өрсөлдөөн багагүй хугацаанд үргэлжилсний дараа тус компани Paramount-ийн саналаас татгалзаж буйгаа илэрхийлж, Netflix-тэй хийсэн тохиролцоо тэдэнд илүү ашигтай хэмээн мэдэгдлээ.
Netflix Warner Bros-ийн шийдвэрийг сайшаан хүлээн авч буйгаа хэлсэн юм. Тэд хувьцаа эзэмшигчдэд илгээсэн захидалдаа бидний тохиролцоо бол санхүүгийн бүтцийн хувьд илүү тодорхойггос гадна хамгийн эрсдэл багатай хэмээн хэлжээ. Харин цаашдаа Paramount компани Warner Bros-д дахин нэг санал тавих магадлалтай байна.
Энэхүү талцалд ялсан компани кино стримингийн салбарт томоохон давуу талтай болох юм. Тус компанийн хамгийн алдартай бүтээлүүд болох Harry Potter, Monsterverse, Friends цувралууд болон HBO Max-ийн стриминг үйлчилгээний эрхийг авах юм. “Warner Bros Discovery” компани нь 2022 оноос зөвхөн кино студи байхаа больж, Warner Bros. Pictures, HBO, CNN, DC Comics, Discovery Channel, Cartoon Network зэрэг дэлхийн хэмжээний алдартай брэндүүдийг нэгтгэсэн юм.
Сэтгэгдэл үлдээх