26 тэрбумын цалингийн зардалтай менежерүүдийг дэд сайдаар солих эсэхийг хэлэлцэж байна

Ц.Чимэдцэеэ
2025-12-17

МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж байна.

Эх сурвалжийн мэдээлснээр, уг хуралдаанд 128 бүтээмжийн менежер, хяналтын менежерийг чөлөөлж, 16 дэд сайдыг томилох эсэх асуудлыг хэлэлцэж байгаа юм.

Бүтээмжийн менежер, хяналтын менежер гэх албан тушаалын тухайд одоогийн Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр өнгөрсөн дөрөвдүгээр сард “Төрийн хэмнэлтийн хуулиар хориглосон орлогч захирлын цалин хангамж, статустай албан тушаалыг бий болгож төрийн өмчийн компани, банк, байгууллагад олноор томилжээ” гэж байсан юм.

Тэгвэл тэд сард 5-7 сая төгрөгөөр цалинжиж, улсын төсвөөс нэг жилийн цалингийн зардал 26 орчим тэрбум төгрөг зарцуулдаг хэмээн мэдээлж байна.

Тэргүүн шадар сайд асан Л.Гантөмөр АН-ын даргын хувиар Засгийн газраас гарахаа мэдэгдэх үеэрээ “АН-аас томилогдсон хяналтын менежерийг халах юм бол Ерөнхий сайдын арьсыг өвчинө” хэмээн мэдэгдэж байв.

Ийнхүү дээрх албан тушаалыг өөр нэг зардал үүсгэсэн “Дэд сайд”-ын албан тушаалаар солих, сэлгэх асуудал МАН-ын УЗ-өөр дэмжигдвэл УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэнэ.

Одоогоор дараах нэрс яригдаж байна.

1. Эдийн засаг, хөгжлийн дэд сайдад Содномдаржаагийн Даваасүрэн

2. Гадаад харилцааны дэд сайдад Гомбосүрэнгийн Амартүвшин

З. Сангийн дэд сайдад Бат-Эрдэнийн Хулан

4. Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдад Дэмбэрэлцэрэнгийн Мөнх-Эрдэнэ

5. Аж үйлдвэр, эрдэс баялгийн дэд сайдад Бэгзсүрэнгийн Энхтүвшин

5. Батлан хамгаалахын дэд сайдад Дашцэдэнгийн Баасандамба

7. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн дэд сайдад Батбаярын Мөнхтамир

8. Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайдад Баярсайханы Солонгоо

9. Зам, тээврийн дэд сайдад Гочоогийн Ганболд

10. Соёл, спорт, аялал жуулчлал залуучуудын дэд сайдад Ганзоригийн Дашням

11. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайдад Баасансүрэнгийн Нямжав

12. Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайдад Ганжавын Баярхүү

13. Эрчим хүчний дэд сайдад Сугаржавын Далхаасүрэн

14. Эрүүл мэндийн дэд сайдад Ганбаатарын Номин

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe