Хиймэл оюун ухаанд суурилсан Open AI компани АНУ-ын алдарт Disney (The Walt Disney) компанитай нэг тэрбум ам.долларын гэрээ хийлээ. Ингэснээр ChatGPT, Sora зэрэг хиймэл оюун ухааны платформуудад Disney-ийн алдартай 200 гаруй дүрүүдийг ашиглах боломжтой болж байна. Мөн хэрэглэгчид 2026 оны эхээр Sora болон ChatGPT дээр видео, дүрс бичлэг хийж эхлэх боломжийг бүрдүүлж байна.
Оролцох эрх олгосон дүрүүдийн жагсаалтад "Зуутопиа", "Моана", "Энканто" киноны дүрүүд болон "Оддын дайны" Люк Скайвокер, Марвелийн "Дэдпул" зэрэг дүрүүд багтжээ. Мөн Микки, Минни Маус нар багтсан байна.
Disney компанийн захирал Боб Игер "Хиймэл оюун ухааны хурдацтай хөгжил нь манай салбарын хувьд чухал ач холбогдолтой болж байна" хэмээн хэлэв.
Сэтгэгдэл үлдээх