Snoop Dogg Өвлийн олимпын АНУ-ын хүндэт дасгалжуулагчаар тодров

.Graph
2025-12-12

“Өвлийн олимп 2026” Итали улсын Милан болон Кортина д’Ампеццо хотуудад хоёрдугаар сарын 6-22-ны хооронд болохоор товлогдсон билээ. Олимпын түүхэнд хамгийн амжилттай оролцдог улс бол АНУ юм. Тус улсын Олимп, Паралимпийн  холбооноос (USOPC) өчигдөр буюу лхагва гарагт 54 настай реппер Snoop dogg-ийг АНУ-ын хүндэт дасгалжуулагчаар томиллоо.

Энэ нь албан ёсны спортын дасгалжуулагч биш бөгөөд спортын багийг дэмжих, тамирчдыг уухайлах, сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх үүрэгтэй төлөөлөгч юм.

Snoop dogg өнгөрсөн жил Парист болсон зуны олимпын үеэр АНУ-ын өмнөөс томоохон байр суурь эзэлж, NBC телевизийн олимпын нэвтрүүлгийн тусгай сурвалжлагчаар ажиллаж байсан бөгөөд 2028 оны Лос Анжелесийн олимпийн наадмын эрхийг хүлээлгэн өгөх ёслолд оролцсон. 

Жинхэнэ нэр нь Калвин Броадус Жуниор болох Soop dogg бол спортын маш том фанат бөгөөд 2005 онд АНУ-ын хотын захын хүүхдүүдэд дэмжихээр Америк хөл бөмбөг тоглох боломжийг олгох "Snoop" Залуучуудын Хөлбөмбөгийн Лигийг үүсгэн байгуулсан.

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe