Ерөнхийлөгч Дональд Трамп: Европын орнууд сул дорой удирдагчдаасаа болж ялзарч байна

.Graph
2025-12-10

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Европын удирдагчдыг "сул дорой" хэмээн шүүмжилж, АНУ Украинд үзүүлэх дэмжлэгээ багасгаж магадгүй хэмээн санууллаа. Тэрээр энэ сарын 19-нд “Politico” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа Европын “ялзарч” буй орнууд цагаачлалыг удирдаж, дээрээс нь Орос, Украины дайныг зогсоох шийдвэрт арга хэмжээ авч чадахгүй байна хэмээн шүүмжлэв.

Европын удирдагчид Украин дахь мөргөлдөөнийг зогсоохын тулд цаашид хамтран ажиллах талаар хэлэлцэхээр Лондонд цугларснаас хойш нэг өдрийн дараа Трамп Европыг олон нийтэд шүүмжлээд амжлаа.

Мөн сэтгүүлч түүнээс Европчууд дайныг зогсооход тусалж чадах уу гэж асуухад Трамп “Тэд ярьдаг ч юу ч хэрэгжүүлдэггүй. Тиймээс дайн үргэлжилсээр л байна” хэмээн хэлсэн юм.

АНУ-ын эрх баригчид сүүлийн долоо хоногт Украин, Оросын албаны хүмүүстэй тус тусад нь хэлэлцээ хийж, дайныг зогсоох оролдлого нийлээдгүй хийсэн. Гэсэн ч одоогоор тохиролцоонд хүрээгүй хэвээр байна. Энэ л Трампыг ийн хэлэхэд хүргэсэн бололтой.

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe