Эрдэнэс Оюу Толгой ХХК-ийн Гүйцэтгэх захирал Э.Ганхүүг баривчилжээ

Ц.Чимэдцэеэ
2025-12-10

Эрдэнэс Оюу Толгой ХХК-ийн Гүйцэтгэх захирал Э.Ганхүүг компанийнхаа оффисыг хууль бусаар худалдан авсан байж болзошгүй хэргээр  АТГ-аас  хойшлуулшгүйгээр баривчилжээ.

Хэрэг мөрдөн шалгах ажиллагааны шатад байгаа учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй хэмээн мэдэгдэж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар мөрдөгч нь прокурорт даруй мэдэгдэж, 24 цагийн дотор тухайн ажиллагааг хүчинтэйд тооцуулахаар зөвшөөрөлгүй явуулах болсон үндэслэлийг нотлох баримт, тайлбарыг бичгээр прокурорт хүргүүлнэ. Прокурораримт, тайлбарыг хүлээн авснаас хойш 24 цагийн дотор мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох эсэхийг шийдвэрлэх юм байна.

Энэ нь 48 цагийн турш саатуулагдсан ба түүнээс хойш тодорхой үндэслэлээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах эсэх нь тодорхой болно гэсэн үг.

“Эрдэнэс Оюутолгой” ХХК нь Өмнөговь аймгийн Ханбогд суманд орших Оюу Толгой зэс, алтны төслийн Монгол Улсын Засгийн газрын эзэмшдэг 34%-ийг төлөөлөх зорилгоор 2011 онд үүсгэн байгуулагдаж, 2012 онд үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Компанийн оффис нь  “Блю Скай Тауэр” 8 давхарт байрладаг аж.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe