16-с доош насны хүүхдүүдийн сошиал медиа хэрэглээг хориглосон дэлхийн хамгийн анхны улсаар Австрали улс тодроод байна. Тус хууль өнөөдөр буюу 12 дугаар сарын 10-наас хэрэгжиж эхэллээ.
Хоригт instagram, threads, X, snapchat, tiktok, rediit, kick, youtube зэрэг бүх сошиал медиа платформ багтаж байна.
Австрали улс Засгийн газар энэхүү шийдвэр нь өсвөр насныхныг эрсдлээс хамгаалах зорилготой гэж үзжээ. Харин олон улсын шүүмжлэгчид үүнийг буруушаан, эмзэг бүлгийн өсвөр насныхныг тусгаарлаж, хүүхдүүдийг интернэтийн зохицуулалтгүй булан руу түлхэж байна хэмээн шүүмжилж байна. Мөн Австралийн Засгийн газар энэ алхмыг дэлхийд тэргүүлэх ач холбогдолтой гэж дүгнэжээ.
Энэхүү хязгаарлалтыг зөрчсөн тохиолдолд тус сошиал платформыг 49.5 сая австрали доллар буюу 32 сая ам.доллароор торгох аж. Ингэснээр платформууд нас баталгаажуулах технологи ашиглах юм.
Сэтгэгдэл үлдээх