“Гоёл-2026” наадмын загварын долоо хоног 2025 оны 12 дугаар сарын 5-нд эхэлсэн. Ийнхүү уржигдар буюу 8-нд тус наадмын хамгийн чухал хэсэг болох Топ моделио шалгаруулжээ.
Топ моделиор 2014 оны "Miss World" тэмцээний үндэсний ялагч Мисс Т.Батцэцэг тодорлоо.
Наадмын шүүгчид түүний биеийн хөгжил, тайзны мэдрэмж, загварчлалын уян хатан байдлыг онцлон “шинэ үеийн төлөөлөл, өндөр ирээдүйтэй загвар өмсөгч” гэж үнэлсэн байна.
Т.Батцэцэг топ модель болсондоо талархал илэрхийлж,
"Үргэлж дэмжиж ард минь бат зогсдог гэр бүлийнхэндээ баярлалаа. Ээж ээ бид чадсаан. Та минь дээрээс хараад адислаж байгаа байх аа. Ийм сайхан аав ээжийн охин болж төрсөн би их азтай хүн юмаа. Та 2 тоо баярлалаа. Хайртай шүү" хэмээжээ.
“Гоёл 2026” наадам энэ жил 38 дахь удаагаа зохион байгуулагдлаа. Өнгөрсөн жил Загвар өмсөгч А.Хулан Топ моделиор тодорч байв.
Сэтгэгдэл үлдээх